Teхникийн боловсрол

2016-2017 оны хичээлийн жилээс тус сургууль бүтцийн өөрчлөлтөд орж Техник, Технологи, Барилгын Ерөнхий боловсролын тэнхим гэсэн 4 салбар тэнхимд хуваагдсан ба Ерөнхий эрдмийн тэнхим нь 10 багштай. Тэнхимийн хамт олон дунд Ардын боловсролын тэргүүний ажилтан 2 Гадаад хэлний багш Х.Саранцацралт, химийн багш Б.Гэрэлмаа гэсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, боловсролын байгууллагад олон жил ажилласан шилдэг тэргүүний багш нар ажиллахаас гадна багшийн мэргэжлээр мэргэшсэн байдлын хувьд Тэргүүлэх зэрэгтэй багш 5, Заах аргач зэрэгтэй багш 3, багш зэрэглэлтэй 2 багш ажиллаж байна.

2016-2017 оны хичээлийн жилийн Бидний зорилго:

ЗӨВ ХАНДЛАГА– ӨНДӨР УР ЧАДВАР – ТЭРГҮҮНИЙ ТЕХНОЛОГИ

Зорилтууд:

  1. Суралцагч нэг бүрт зөв хандлагыг төлөвшүүлэх
  2. Сургалтын орчныг тохижуулж, сурах хөгжихөд таатай орчин бүрдүүлэх
  3. Ажил олгогчидтой хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах
  4. Тэргүүний техник технологийг сургалтанд нэвтрүүлэх
  5. Багшаа хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, заах арга зүйг ЧСС-ийн хэлбэрт хөрвүүлэх.

Тэнхимийн эрхлэгч Т.Пүрэвцэцэг