Чадамжийн сургалт

2016-2017 оны хичээлийн жилээс тус сургууль бүтцийн өөрчлөлтөд орж Техник, Технологи, Барилгын Ерөнхий боловсролын тэнхим гэсэн 4 салбар тэнхимд хуваагдсан ба барилгын тэнхим нь мэргэжлийн 11 багш, 200 суралцагчтай 6 мэргэжлээр богино болон урт хугацааны сургалтуудад суурь боловсролтой, бүрэн дунд боловсролтой мөн ажилгүй иргэдийг хамруулж мэргэжлийн өндөр ур чадвар олгохоор хийчээн ажиллаж байна. Тус тэнхим Авто засвар ашиглалтын  3 багш, ХММ-ын засвар, оператор мэргэжлийн 4 багш, Токарь призерын мэргэжлийн 2 багш, Үйлдвэрлэлийн механик мэргэжлийн 2 багш, Автомашины засварчин мэргэжлийн 2 багштай сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Тэнхимийн хамт олон дунд Хөдөлмөрийн тэргүүний ажилтан 1багш Б.Эрдэнэчулуун , Ардын боловсролын тэргүүний ажилтан 1 багш А.Эрдэнэбилэг гэсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, боловсролын байгууллагад олон жил ажилласан шилдэг тэргүүний багш нар ажиллахаас гадна багшийн мэргэжлээр мэргэшсэн байдлын хувьд Тэргүүлэх зэрэгтэй багш 2, Заах аргач зэрэгтэй багш 2, багшийн зэрэглэлээр мастер зэрэглэлтэй багш 1, ахлах зэрэглэлтэй багш 3, багш зэрэглэлтэй 3 багш ажиллаж байна.

2016-2017 оны хичээлийн жилийн Бидний зорилго:

ЗӨВ ХАНДЛАГА– ӨНДӨР УР ЧАДВАР – ТЭРГҮҮНИЙ ТЕХНОЛОГИ

Зорилтууд:

  1. Суралцагч нэг бүрт зөв хандлагыг төлөвшүүлэх
  2. Сургалтын орчныг тохижуулж, сурах хөгжихөд таатай орчин бүрдүүлэх
  3. Ажил олгогчидтой хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах
  4. Тэргүүний техник технологийг сургалтанд нэвтрүүлэх
  5. Багшаа хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, заах арга зүйг ЧСС-ийн хэлбэрт хөрвүүлэх.

Техникчийн сургалтаар -1.5 жил, 3 жил

  • Техникч Үйлдвэрлэлийн
  • Авто машины техникч

Мэргэжил, мэргэжлийн боловсрол олгох сургалтаар – 1жил, 2,5 жил

  • Автомашины засварчин
  • Хүнд машин механизмын засварчин
  • Хүнд машин механизмын оператор
  • Үйлдвэрлэлийн механик
  • Оператор, метал боловсруулах машины /токарь, фрезерь/

Сургалтын орчин

  • Автомашины засварчины дадлагын газар
  • Хүнд машин механизмын операторын 
  • Үйлдвэрлэлийн механик дадлагын газар
  • Оператор, метал боловсруулах машины /токарь, фрезерь/ дадлагын газар 

Тэнхимийн нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа:

  • Даланзадгад Хотын захирагчийн алба
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба
  • Зэвсэгт хүчний 167-р анги
  • “ДзДЦС” ТӨК
  • “ӨБЦТС” ТӨК
  • “Эрчмийн улаач“ ХХК
  • “Гал мөнх” ХХК
  • “Говийн очир огтлогч” ХХК
  • “Даян байгаль” ХХК
  • “Оршдос” ХХК
  • “Говийн харш” ХХК
  • “Минами говь” ХХК
  • Суварган говь ХХК
  • Галтууд ХХК