Мэргэжлийн боловсрол

2016-2017 оны хичээлийн жилээс тус сургууль бүтцийн өөрчлөлтөд орж Техник, Технологи, Барилгын Ерөнхий боловсролын тэнхим гэсэн 4 салбар тэнхимд хуваагдсан ба барилгын тэнхим нь мэргэжлийн 11 багш, 5  мэргэжлээр богино болон урт хугацааны сургалтуудад суурь боловсролтой, бүрэн дунд боловсролтой мөн ажилгүй иргэдийг хамруулж мэргэжлийн өндөр ур чадвар олгохоор хийчээн ажиллаж байна. Тус тэнхим Цахим тоног төхөөрөмжийн ажилтан мэргэжлийн 2 багш, Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн 2 багш, Зөөлөн оёдол эсгүүрийн мэргэжлийн 2 багш, Үсчин, гоо заслын мэргэжлийн 2 багш, ХАБЭА мэргэжлийн 2 багш, Харилцааны ур чадвар мэргэжлийн 1 багштай сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Тэнхимийн хамт олон дунд Хөдөлмөөрийн тэргүүний ажилтан 6 багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан 4 багш гэсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, боловсролын байгууллагад олон жил ажилласан шилдэг тэргүүний багш нар ажиллахаас гадна багшийн мэргэжлээр мэргэшсэн байдлын хувьд Тэргүүлэх зэрэгтэй багш 5, Заах аргач зэрэгтэй багш 3, багш зэрэглэлтэй 3 багш ажиллаж байна.

2016-2017 оны хичээлийн жилийн Бидний зорилго:

ЗӨВ ХАНДЛАГА– ӨНДӨР УР ЧАДВАР – ТЭРГҮҮНИЙ ТЕХНОЛОГИ

Зорилтууд:

  1. Суралцагч нэг бүрт зөв хандлагыг төлөвшүүлэх
  2. Сургалтын орчныг тохижуулж, сурах хөгжихөд таатай орчин бүрдүүлэх
  3. Ажил олгогчидтой хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах
  4. Тэргүүний техник технологийг сургалтанд нэвтрүүлэх
  5. Багшаа хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, заах арга зүйг ЧСС-ийн хэлбэрт хөрвүүлэх.

Техникчийн сургалтаар -1.5 жил, 3 жил

  • Техникч Аюулгүй ажиллагааны

Мэргэжил, мэргэжлийн боловсрол олгох сургалтаар – 1жил, 2,5 жил

  • Тогооч
  • Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  • Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан
  • Үсчин
  • Гоо засал

Сургалтын орчин

  • Оёдолын онол дадлагын кабинет 3
  • Иж бүрэн тоноглогдсон Цахим тоног төхөөрөмжийн анги 2
  • Үсчин, гоо заслын онол дадлагын кабинеттай 2
  • Тогоочын онол дадлагын кабинеттай 4

Тэнхимийн нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа:

  • Даланзадгад Хотын захирагчийн алба
  • Саран ундрал салон
  • Өнөрбүл үсчин
  • “ДзДЦС” ТӨК
  • “ӨБЦТС” ТӨК
  • “Эрчмийн улаач“ ХХК
  • “Говийн энх” ХХК
  • “Зэнжисэржин” ХХК
  • “Говь эгшиглэн” ХХК
  • “Шонхор говь” ХХК
  • “Говийн харш” ХХК
  • “Шүтээн ноён” ХХК
  • Суварган говь ХХК
  • Галтууд ХХК

Тэнхимийн эрхлэгч Б.Лхамсүрэн