Мэргэжлийн сургалт

2016-2017 оны хичээлийн жилээс тус сургууль бүтцийн өөрчлөлтөд орж Техник, Технологи, Барилгын Ерөнхий боловсролын тэнхим гэсэн 4 салбар тэнхимд хуваагдсан ба барилгын тэнхим нь мэргэжлийн 12 багш, 250 суралцагчтай 6 мэргэжлээр богино болон урт хугацааны сургалтуудад суурь боловсролтой, бүрэн дунд боловсролтой мөн ажилгүй иргэдийг хамруулж мэргэжлийн өндөр ур чадвар олгохоор хийчээн ажиллаж байна. Тус тэнхим Барилгын засал чимэглэлч мэргэжлийн 3 багш, Барилгын өрөг угсрагч мэргэжлийн 3 багш, Цахилгаанчины мэргэжлийн 3 багш, Гагнуурчины мэргэжлийн 2 багш, Мужааны мэргэжлийн 2 багш, Сантехникч мэргэжлийн 2 багштай сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Тэнхимийн хамт олон дунд Хөдөлмөөрийн тэргүүний ажилтан 1 багш, Монгол улсын тэргүүний барилгачин цолтой 1 багш Г.Энхтуяа, Ардын боловсролын тэргүүний ажилтан 1 багш С.Батболд гэсэн мэргэжлийн өндөр ур чадвартай, боловсролын байгууллагад олон жил ажилласан шилдэг тэргүүний багш нар ажиллахаас гадна багшийн мэргэжлээр мэргэшсэн байдлын хувьд Тэргүүлэх зэрэгтэй багш 3, Заах аргач зэрэгтэй багш 2, багшийн зэрэглэлээр мастер зэрэглэлтэй багш 1, ахлах зэрэглэлтэй багш 3, багш зэрэглэлтэй 4 багш ажиллаж байна.

2016-2017 оны хичээлийн жилийн Бидний зорилго:

ЗӨВ ХАНДЛАГА– ӨНДӨР УР ЧАДВАР – ТЭРГҮҮНИЙ ТЕХНОЛОГИ

Зорилтууд:

  1. Суралцагч нэг бүрт зөв хандлагыг төлөвшүүлэх
  2. Сургалтын орчныг тохижуулж, сурах хөгжихөд таатай орчин бүрдүүлэх
  3. Ажил олгогчидтой хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах
  4. Тэргүүний техник технологийг сургалтанд нэвтрүүлэх
  5. Багшаа хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, заах арга зүйг ЧСС-ийн хэлбэрт хөрвүүлэх.

Техникчийн сургалтаар -1.5 жил, 3 жил

  • Барилгын техникч
  • Цахилгааны техникч

Мэргэжил, мэргэжлийн боловсрол олгох сургалтаар – 1жил, 2,5 жил

  • Барилгын засал чимэглэлч
  • Барилгын өрөг угсрагч
  • Барилгын мужаан
  • Сантехник
  • Гагнуурчин
  • Цахилгаанчин

Сургалтын орчин

  • Хийн болон цахилгаан гагнуурын онолын кабинет
  • Цахилгаан болон хийн гагнуурын симулъятор - 10ш
  • Иж бүрэн тоноглогдсон гагнуурын дадлагын газар
  • Мужааны мэргэжлийн онолын кабинет
  • Иж бүрэн тоноглогдсон мужааны дадлагын газар
  • Бүрэн тоноглогдсон Цахилгааны мэргэжлийн онолын кабинет
  • Цахилгааны дадлагын газар
  • Барилгын засал чимэглэлч мэргэжлийн онолын кабинет
  • Барилгын засал чимэглэлч мэргэжлийн дадлагын газар
  • Барилгын өрөг угсрагч мэргэжлийн онолын кабинет
  • Барилгын өрөг угсрагч мэргэжлийн иж бүрэн тоноглогдсон дадлагын газар
  • Сантехникийн мэргэжлийн онолын танхим
  • Сантехникийн мэргэжлийн дадлагын газар

Тэнхимийн нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа:

  • Даланзадгад Хотын захирагчийн алба
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба
  • Зэвсэгт хүчний 167-р анги
  • “ДзДЦС” ТӨК
  • “ӨБЦТС” ТӨК
  • “Эрчмийн улаач“ ХХК
  • “Гал мөнх” ХХК
  • “Говийн очир огтлогч” ХХК
  • “Даян байгаль” ХХК
  • “Оршдос” ХХК
  • “Говийн харш” ХХК
  • “Минами говь” ХХК
  • Суварган говь ХХК
  • Галтууд ХХК