• Өмнөговь политехник коллеж

    Өмнөговь политехник коллеж нь олон олон жилийн туршид үйл ажиллагаагаа явуулж ирсэн
  • Мэргэжлийн ур чадвараа

    хөгжлийг цогцлооно

                                                 Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд манай сургууль орон нутгийн олон зуун чавдарлаг мэргэжилтэй ажилчдын суралцах, дадлагажих орон гэр нь байж ирлээ. Өнөөдөр тус коллеж нь Монгол улсын тэргүүлэх мэргэжлийн сургуулиудын нэг болсон бөгөөд бид мэргэжлийн өндөр мэдлэг, дадал, чадавхитай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Манай оронд уул уурхай, барилга, зам тээвэр болон бусад үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж байгаатай уялдан мэргэжилтэй ажилчдын хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа билээ.Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн боловсролын чиглэлээр суралцагчдын тоо ч нэмэгдэж байна Дэлхийн дэвшилтэт техник технологийг эзэмшиж, улс эх орныхоо хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүүхэд, залуучууд та бүхнийг мэргэжлийн боловсролын сургалтанд урьж байна.
Бид та бүхэнд сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцах бүхий л боломжийг олгох болно.
Та бүхнийг шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн, мэргэжлийн өндөр чадвартай мэргэжилтэн болоход тань манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.